IPP697 Монголын боловсролын чанарын шинэчлэлийн төсөл Үндэсний цөөнх иргэдийн төлөвлөлтийн хүрээ Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны яам Төслийн тодорхойлолт Монгол улсын Засгийн газрыг төлөөлж Боловсрол, шинжлэх ухааны яам нь Дэлхийн Банкны дэмжлэгтэй Боловсролын салбарын шинэчлэлийн төслийг хэрэгжүүлэх юм.Төслийн хөгжлийн зорилго нь Монголын бага сургуулийн сурагчдынматематик, унших чадварын сурлагын амжилтанд онцгой анхааранболовсролын чанарыг сайжруулах болно. Энэхүү төсөл нь БШУЯ-ны “Боловсролын чанарын шинэчлэл” хөтөлбөрийн орон даяар бага сургуулийн чанарыг сайжруулах зорилтонд дэмжлэг үзүүлнэ.Уг төсөл нь боловсролын тогтолцоонд үр дүнг тууштай онцолдог болгох, мөн ангид багшлах болон суралцахад шаардлагатай тогтолцооны чадавхыг бэхжүүлэх замаар сурагчдын сурлагыг сайжруулна.Үндэсний үнэлгээний систем бий болж, улмаар багш болон сургуулийн удирдлагыг сурлагын түвшний талаарх бодит хугацааны мэдээллээр хангах болно.Унших чадварыг сайжруулахбатлагдсан үйл ажиллагааг улс даяар өргөжүүлэн хэрэгжүүлнэ. Төслөөс хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь Монголын хөгжлийн түншүүдийн хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ба төсөл хаагдмагц тухайн үйл ажиллагааг тогтвортой авч явах яамны чадавхыг бэхжүүлнэ. Төслийн үйл ажиллагаа нь 2015 он гэхэд Мянганы хөгжлийн зорилтуудыг хангаж, 2021 он гэхэд мэдлэгт суурилсан эдийн засагруу шилжих гэсэн Монголын улсын зорилготой нийцэж байгаа болно. Түүнчлэн төслийн үйл ажиллагаа нь Дэлхийн Банкны Монгол улстай түншлэх стратегийн хүрээ болон түүнд дурдсан боловсролын үйлчилгээг үр дүнтэй хүргэх сайн бодлого, хэрэгжүүлэлтийн хүрээтэй болгох зорилттой нийцэж байгаа болно. Төсөл нь дараах дөрвөн бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ: Бүрэлдэхүүн хэсэг 1: Унших чадварыг сайжруулж, математикийн суурь чадвар олгох нь (төсөвт өртөг: 7 сая ам.доллар). Энэхүү бүрэлдэхүүн хэсгийн зорилго нь сурагчдад бага сургуулийн хоѐрдугаар ангийг төгсөхдөө чөлөөтөй уншиж чаддаг, тоо, математикийн үндсэн чадварыг (үүнд цээжээр тоолох, нэмж хасах, мөн дараалалд алдагдсан тоог олж хэлэх гэх мэт орно) олгосон байх болно. Дэд бүрэлдэхүүн хэсэг 1.1 нь хэрэгжиж буй Хөдөөгийн боловсролыг дэмжих хөтөлбөр (READ)-ийг үндэсний хэмжээнд өргөтгөхөд чиглэгдэнэ. Төслийн хүрээнд ном, материал тараах, сургуулийн номын сан байгуулах, унших чадварын олон нийтийн аян, шинжлэх ухаан болон математикийн сэдэвтэй хүүхдийн ном зохиох, хөгжлийн бэрхшээлтэй гэх мэт тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд сургалтын агуулга боловсруулах, мөн нөлөөллийн үнэлгээ хийхгэх мэт тодорхой үйл ажиллагаануудыг санхүүжүүлнэ. Дэд бүрэлдэхүүн хэсэг1.2 нь Бага боловсролын математик, унших чадварын үнэлгээ (ББУЧҮ болон БАМЧҮ)-г үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх, мөн 5-р ангид үндэсний үнэлгээ хийхэд чиглэгдэнэ. ББУЧҮ болон БАМЧҮ-ний хувьд төслөөс дараах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ. Үүнд: (i) үнэлгээний арга хэрэгслүүдийг боловсруулж, баталгаажуулах; (ii) багш нарыг эдгээр үнэлгээний арга хэрэгслүүд зөв ашиглаж, үр дүнг зөв тодорхойлоход сургах; (iii) газар дээр нь мониторинг хийж, эдгээр үнэлгээний арга хэрэгслүүдийг зөв ашиглахад дэмжлэг үзүүлэх; мөн (iv) улс даяарх бага сургуулийн нэг, хоѐрдугаар ангийн математик, унших чадварын сурлагын үр дүнг сайжруулах зорилгоор багш нарын эдгээр арга хэрэгслүүдийг ашигласан туршлагад суурилсан тусгай арга хэмжээ болон сайжруулах мөн/эсвэл урьдчилан сэргийлэх бодлого боловсруулах тус тус болно. Тавдугаар ангийн үндэсний үнэлгээний хувьд төслөөс дараах үйл ажиллагааг дэмжинэ. Үүнд: (i) Боловсролын үнэлгээний төвийн тавдугаар ангид үндэсний үнэлгээ зохион байгуулж, үнэлгээний дүн шинжилгээ хийх чадавхыг бэхжүүлэх; (ii) тавдугаар ангийн стандартчилсан үнэлгээний тестийг боловсруулж, баталгаажуулах; (iii) сургуулийн удирдлага, багш нарт тавдугаар ангийн үндэсний үнэлгээг орон даяар зохион байгуулахад бэлтгэх сургалт зохион байгуулах ба сургалт дараах чиглэлд хуваагдана: (iv) бага сургуулийн тавдугаар ангийн хүүхдүүдээс үнэлгээний тест авах; (v) үнэлгээний тестийг засч, дүгнэх; (vi) датаг олж тогтоох ба оруулах; (vii) үр дүнгийн чанарын хяналтын механизмыг боловсруулах ба хэрэгжүүлэх; мөн (viii) үнэлгээний үр дүнг ашиглан заах арга болон хөтөлбөрийг системийн түвшинд сайжруулах тус тус болно. Бүрэлдэхүүн хэсэг 2: Одоо ажиллаж буй болон бэлтгэгдэж буй багш нарын мэргэжил дээшлүүлэх (төсөвт өртөг: 3 сая ам.доллар). Энэхүү бүрэлдэхүүн хэсгийн зорилго нь сурагчдад, ялангуяа нэг болон хоѐрдугаар ангийн сурагчдын математик, унших чадварыг сайжруулах үүднээс багш нарт бүх сурагч бүрт хүрч ажиллах арга хэрэгсэл боловсруулахад туслах замаар багшийн чанарыг сайжруулахад оршино.Энэхүү зорилгыг дараах хоѐр дэд бүрэлдэхүүн хэсгийг хэрэгжүүлэх замаар хангана. Дэд бүрэлдэхүүн хэсэг 2.1-ийн хүрээнд улс даяарх бага сургуулийн багш бэлтгэх коллежуудад дэмжлэг үзүүлнэ.Төслөөс дараах дэмжлэгийг үзүүлнэ. Үүнд: (i) багш, сурагчдад зориулсан бага ангийн унших болон математикийн хичээлтэй холбоотой өндөр чанарын тоног төхөөрөмж, материалаар хангах; (ii) багш бэлтгэх багш нарт мэргэжил дээшлүүлэх сургалт явуулах; мөн (iii) дадлагажигч багш нарын далдлагын хөтөлбөр, ялангуяа бага ангийн математик, унших чадварын багшлах арга зүй болон сургалттай холбоотой хөтөлбөрийг хянах тус тус орно .Багш бэлтгэх ба мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөрүүдийн хүрээнд: (a) сурагчдыг уншиж заншуулахад багш нарын ашиглах авиалбар болон бичлэгийн мэдлэгт онцгой анхаарсан загвар текст; мөн (b) эрэмбээр тоо тоолох,рациональ тоо тоолох, цифр таних, тоог жишиж харьцуулах, тооны дараалал таних, нэмэх хасах үйлдэл гүйцэтгэх ба өгүүлбэртэй бодлого бодох, болон математикийн чадварыг цаашид хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдэг нь батлагдсан бусад чадваруудыг сайжруулахад зориулагдсан заах арга зүйболонматериалуудыгболовсруулна. Дэд бүрэлдэхүүн хэсэг 2.2-ийн хүрээнд багшлах арга зүйн мэргэжил дээшлүүлэх сургалтыг багш нарт явуулж, сургуулийн удирдлагуудын сургалтын манлайллыг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ.Уг дэд бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд дараах үйл ажиллагааг санхүүжүүлнэ. Үүнд: (i) бага ангийн математик, унших чадвар олгох хичээлд зориулсан материалыг ашиглах талаар голлон сэдэвчилсэн багшлах арга зүйн сургалтыг багш нарт явуулах; (ii) сургуулийн захирлуудадмэргэжил дээшлүүлэх сургалт явуулж, практик дэмжлэг үзүүлэх; мөн (iii) аймаг, дүүргийн боловсролын ажилтан, сургуулийн захирлууд болон багш нарын чадавхыг бэхжүүлэхэд чиглэгдсэн дэмжлэг үзүүлнэ. Бүрэлдэхүүн хэсэг 3: Сургуулийн тэтгэлэгийн хөтөлбөр хэрэгжүүлэх (төсөвт өртөг: 10 сая ам.доллар). Энэхүү бүрэлдэхүүн хэсгийн зорилго нь БШУЯ-ны “Авьяас хөтөлбөр”-ийн хүрээнд туршилтын 100 сургуульд олгосон сургуулийн тэтгэлгийг улс даяарх нийт бага сургуульд өргөжүүлэх болно.Энэхүү бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд сургуулийн чанарыг дээшлүүлэхээр боловсруулж батлуулсан төслийн саналыг хэрэгжүүлэхэд зориулан нэг сургуульд дунджаар 3,000 ам.долларыгсургуульд суурилсан төлөвлөлтийн зарчмаас гажилгүйгээр олгох юм. Бүрэлдэхүүн хэсэг 4: Системийн менежмент, мониторинг ба үнэлгээ (төсөвт өртөг: 5 сая ам.доллар). Энэхүү бүрэлдэхүүнхэсгийн зорилго нь БШУЯ- ндшаардлага хангасан техникийн туслалцаа үзүүлж энэхүү төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд дараах туслалцааг үзүүлэх болно. Үүнд: (i) Төслийн захирлын ажлын албанд туслах санхүүгийн менежмент болон худалдан авах ажиллагааны мэргэжилтнүүд, мөн (ii) Төслийн үнэлгээний баримт бичгийнХэрэгжилтийн зохицуулалтын бүлэгт тусгагдсаны дагуу төслийн хэрэгжилтийг хангах зорилгоор байгуулагдсан ажлын хэсгүүдэд туслах мэргэжлийн зөвлөхүүд тус тус орно.Түүнчлэн бага сургуулийн нэг болон хоѐрдугаар ангийн сурагчдын математик, унших чадварыг сайжруулах төслийн үр дүнг үнэлэх зорилгоор явуулах нөлөөллийн үнэлгээний судалгааг энэхүү бүрэлдэхүүн хэсгээс санхүүжүүлнэ. Энэхүү бүрэлдэхүүн хэсгийн зорилтуудыг сурагчдын сурлагын амжилтыг сурлагын чиг хандлага хянах ажилтай нэгтгэх чиглэлээр ажиллаж буй БШУЯ-ны Хяналт- шинжилгээ, үнэлгээний газарт дэмжлэг үзүүлэх, мөн БШУЯ-ны (i) санхүүгийн менежмент болон дотоод аудитболон (ii) худалдан авах ажиллагаанычадавхыг тус тус бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар хангана. Үндэсний цөөнх иргэдэд үзүүлж болзошгүй нөлөөлөл Уг төслийн хүрээнд бага сургуулиудын сурагчдын боловсролын чанарыг сайжруулснаар Монголын ард түмэнд нийгмийн томоохон үр өгөөж авчрах юм.Энэхүү төслийг орон даяар хэрэгжүүлнэ.Хэдийгээр хүн амын 90 гаруй хувь нь Халх Монгол гаралтай, нэг ястан давамгайлсан орон боловч Монгол улс нь хилийн зурвас дотор үе дамжин амьдарч ирсэн 10 гаруй үндэстний цөөнх ястнуудын төрөлх нутаг юм.Эдгээр үндэстний цөөнх ястнуудад Казак, Цаатан, Тува, Духа, Чантуу болон Хотон гэх мэт ястнууд орно.Эдгээр ястнууд нь Монголын нүүдэлчин омгуудын үр сад эсвэл Турк гаралтай хэдий ч олон жилийн туршид Монголжсон иргэд болно. Халх нь хүн амын дийлэнхийг бүрдүүлдэг ба нийт хүн амын 90 гаруй хувийг эзэлдэг. Дэлхийн БанкныҮйл ажиллагааны Бодлого/Банкны журам (OP/BP)-ын 4.10-т заасны дагуудараах шинжүүдийг ямар нэгэн түвшинд агуулсан онцгой, эмзэг, нийгмийн болон соѐлын бүлгийг “Үндэсний цөөнх иргэд” гэх нэр томъѐогоортодорхойлон ерөнхийлсөн утгаар ашиглаж байна.Үүнд: (a) өөрийгөө онцгой соѐлтой уугуул иргэдийн бүлгийн гишүүн гэж тодорхойлсон эсвэл үүнийг бусад хүмүүс хүлээн зөвшөөрч буй; (b) төсөлд хамрагдах нийтээр амьдарч буй нутаг дэвсгэр нь газар зүйн хувьд онцгой нутаг, эсвэл эдгээр газар нутагт байгаа байгалийн баялагтай нийтээр холбоо, шүтэлцээтэй,7 (c) нийгмийн давамгайлсан хэсэг болон соѐлоос тусдаа тогтсон соѐл, нийгэм эдийн засгийн эсвэл улс төрийн байгууллагуудтай; мөн (d) ихэвчлэн тухайн улс орон эсвэл бүсийн албан ѐсны хэлнээс өөр үндэсний цөөнх иргэдийн хэлтэй байх тус тус орно. Энэхүү төслийн онцлогоос үүдэн үндэсний цөөнх иргэдэд ямар нэг томоохон сөрөг нөлөөлөл учрахгүй байх гэж үзэж байна.Хэрэв төслийн загварыг сайн боловсруулж чадвал уг төсөл нь үндэсний цөөнх иргэдэд боловсролынхоо чанарыг сайжруулах онцгой боломж олгох юм.Гэсэн хэдий ч төслийг үндэсний цөөнх иргэдийн амьдарч буй газар хэрэгжүүлэхэд эрсдлүүд учирч болзошгүй юм.Тухайн орон нутгийн иргэдийн соѐлтой холбоотой шаардлага/эрэлт хэрэгцээг хангах жишээлбэл, төслийн дэд хэсгүүдийг тухайн орон нутгийн хэл дээр боловсруулж хэрэгжүүлэх асуудлыг төслийг боловсруулахдаа тусгах шаардлага гарч магадгүй юм.Хэрэв ийм арга хэмжээ авахгүй гэвэл үндэсний цөөнх иргэд төслийн боловсруулалтаас хасагдах болно. Тиймээс i) үндэстний цөөнхүүдийг төслийн үр шим хүртэх боломжоор хангах; ii) үндэстний цөөнхийг “мэдээллээр ханган, чөлөөтөй, урьдчисан санал авах ажилд” оролцуулах удирдамж болгох; мөн iii) үндэстний цөөнхийн тавьж буй асуудлуудыг төслийн дэд бүрэлдэхүүн хэсгийн загварт суулгах зорилгоор энэхүү Үндэсний цөөнх иргэдийн төлөвлөлтийн хүрээ (НУИТХ)-г боловсруулсан болно. Эрх зүйн зохицуулалт Энэхүү бүлэгт Монголын бодлого, хууль эрх зүйн зохицуулалтын холбогдох талууд болон Дэлхийн Банкны хамгааллын бодлогуудын шаардлагуудыг тусгасан болно. Нутгийн удирдлагын тогтолцоо Монгол улсын нутгийн удирдлагын тогтолцоо нь 21 аймаг, 330 сум, 1630 багаас бүрддэг. Нутгийн удирдлагын бүхий л түвшинд Засаг даргын Тамгын газар нь гол байгууллага байдаг.Засаг дарга нь төрийг төлөөлдөг ба дараачийн шатны засаг даргад ажлаа тайлагнадаг.Аймаг, нийслэлийн засаг даргыг тухайн нутгийн иргэдийн хурлаас санал болгож, Ерөнхий сайд томилдог. Аймгийн Засаг даргын Тамгын газарт Засаг дарга болон Засаг даргын орлогчоос гадна дараах нэгжүүд байдаг: төрийн захиргаа, удирдлагын хэлтэс; хуул зүйн хэлтэс, үйлдвэр, худалдаа, байгаль орчны хэлтэс, санхүү, төрийн сангийн хэлтэс болон нийгмийн бодлогын хэлтэс. Түүнчлэн Засаг даргын удирдлага дор байгаль орчин, хөдөө аж ахуй гэх мэт олон албууд байдаг.Сумын түвшинд байгаль хамгаалагч болон байгаль орчны байцаагч нар ажилладагаас гадна аймгийн байгаль орчны албанд 6-8 хүн ажилладаг болно. Үүний адилаар сумын Засаг даргын тамгын газар нь 5-10 хүний орон тоотой байдаг ба үүнд Засаг дарга, Засаг даргын орлогч болон Засаг даргын Тамгын газрын дарга, нийгмийн хөгжлийн мэргэжилтэн (боловсрол, эрүүл мэнд); Хөдөө аж ахуй, байгаль орчны мэргэжилтэн; нийгмийн халамжийн мэргэжилтэн (ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлт ба нийгмийн халамж); захиргааны ажилтан гэх мэт орно. Нутгийн удирдлагын чиг үүргийг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тодорхойлсон байдаг. Түүнчлэн нутгийн удирдлагын чиг үүргийн талаар дор хаяж бусад29хуулийн 280 заалт байна. Аймаг, сумдын засаг дарга нар дээд түвшний засгийн газар, салбар яам болон агентлагуудаас олон тооны тушаал, удрирдамж болон даалгавар авдаг.Гэсэн хэдий ч эдгээр тушаал, даалгаврын хэрэгжилт нь санхүү болон хүний нөөц багатай байдгаас үүдэн хязгаарлагдмал байдаг.Орон нутгийн захиргааны ажилтнууд ихэвчлэн тохиромжтой үйлчилгээ, орон нутгийн хөгжлийг дэмжих хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхэд шаардлагатай удирдан зохион байгуулах болон техникийн чадавх султай байдаг. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (1992) Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль нь Монголын орон нутгийн засаг захиргааны бүтэц зохион байгуулалт болон чиг үүргийг тодорхойлсон байдаг. Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь баг, хороо, сум, аймаг болон нийслэл хот Улаанбаатарын түвшинд шийдвэр гаргагч гол байгууллага байдаг.Аймаг, нийслэл, сум болон дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь жилд хоѐроос доошгүй хуралддаг.Баг, хороодын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь жилд гурваас доошгүй удаа хуралддаг.Засаг дарга нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын товыг зарлаж, хурлаа удирддаг.Аймаг болон сумдын түвшинд тухайн засаг захиргааны нутаг дэвсгэр дэх хүн амаас хамааран Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь 15-30 төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй байдаг.Улаанбаатар хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь 40 гишүүнтэй. Улаанбаатар хот, аймаг, сумдын иргэдийн төлөөлөгч ньолонхийнсаналаар 4 жилийн хугацаатай сонгогддог. 18-аас дээш насны Монгол улсын аливаа иргэн баг/хорооны төлөөлөгчдийн хуралд оролцож болох ба багийн дөрвөн өрхийн нэг, сум/хорооны хорин гурван өрхийн нэг оролцсон тохиолдолд хурал хүчинтэй гэж үздэг. Нийгмийн халамжийн тухай хууль (2005) Нийгмийн халамжийн тухай хууль нь Монгол улсын иргэнд олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж болон үйлчилгээний төрлийг зохицуулж, нийгмийн хамгаалал болон халамжийн удирдлагын тогтолцооны бүтэц зохион байгуулалт болон чиг үүргийг тодорхойлсон болно.Аймаг, нийслэл, сумдын нийгмийн ажилтнууд нь дараах үүрэг хүлээдэг. Үүнд: • Эмзэг бүлэг, ядуу өрх болон иргэдийн хэрэгцээний үнэлгээ хийх (1) ; • Нийгмийн халамжийн тэтгэмж авах шалгуур хангасан иргэдийг олж тогтоох; мөн • Ядуу, нэн ядуу гэх мэт нийгмийн эмзэг бүлгүүдийн чадавхыг сайжруулах зорилгоор санал авч, сургалт зохион байгуулна. Үндэстний цөөнхийн бодлого Үндэстний цөөнхийн хөгжлийн талаарх аливаа бодлого, хууль болон журам байхгүй болно.Гэсэн хэдий ч бүх үндэстэн ястнууд Үндсэн хуулиар ижил эрх олгогдсон байдаг. Монголын Үндсэн хуульд “хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасан байна. Нийгмийн үнэлгээний төлөвлөгөө Хэрэв төсөл хэрэгжих газарт үндэсний цөөнх иргэд амьдардаг эсвэл нийтээрээ холбоо шүтэлцээтэй тохиолдолд зээлдүүлэгч байгууллага нь төслийн үндэсний цөөнх иргэдэд үзүүлж болзошгүй сөрөг болон эерэг нөлөөллийг үнэлэх, мөн сөрөг нөлөө ихээхэн байж болзошгүй тохиолдолд төслийн өөр хувилбарыг судлах зорилгоор үнэлгээ хийдэг.Нийгмийн үнэлгээнд шаардлагатай дүн шинжилгээний цар хүрээ, төрөл нь тухайн санал болгож буй төслийн үндэсний цөөнх иргэдэд үзүүлж болох нөлөөллийн хэр хэмжээ, онцлогоос шалтгаална. Нийгмийн үнэлгээнд шаардлагатай тохиолдолд дараах элементүүд багтсан байна : (a) Төсөлд тохирсон хэмжээнд үндэсний цөөнх иргэдтэй холбоотой эрх зүйн болон интитутийн хүрээг хянаж үзэх. (b) Нөлөөлөлд өртсөн үндэсний цөөнх иргэдийн хүн ам зүй, нийгэм, соѐл болон улс төрийн онцлогууд, тэдний уламжлан өмчилж ирсэн эсвэл амьдарч, ашиглаж ирсэн газар нутаг болон амьжиргааны эх үүсвэр болсон байгалийн баялагийн талаарх суурь мэдээлэл цуглуулах. (c) Төслийн үе шат бүрийн бэлтгэл болон хэрэгжүүлэлтийн үед суурь мэдээлэл болон хянаж үзсэн материалыг харгалзан төслийн гол оролцогч талуудыг тодорхойлж, үндэсний цөөнх иргэдтэй харилцаж, санал авахад соѐлын хувьд тохиромжтой үйл явцыг тогтоох. (d) Мэдээллээр хангаж, чөлөөтөй, урьдчилан санал авах зарчимд тулгуурлан нөлөөлөлд өртсөн үндэсний цөөнх иргэдтэй хамтран төслийн болзошгүй эерэг болон нөлөөллийг үнэлэх. Болзошгүй сөрөг нөлөөллийг үнэлэхдээнөлөөлөлд өртсөн үндэсний цөөнх иргэдийн онцгой нөхцөл байдал, тэдний газар шороо, байгалийн баялагтай бий болгосон уялдаа холбоо, мөн тухайн орон нутаг, бүс нутаг эсвэл үндэсний хэмжээнд бусад нийгмийн бүлгүүдээс харьцангуй хязгаарлагдмал боломжтой байдгийг авч үзсэний үндсэн дээр тэдний эмзэг байдал болон эрсдлийг дүгнэн шинжлэх нь нэн чухал юм. (e) Үндэсний цөөнх иргэдийг мэдээллээр хангаж, чөлөөтөй, урьдчилан санал авсны үндсэн дээр сөрөг нөлөөллөөс зайлсхийх арга хэмжээ авах, хэрэв зайлсхийх боломжгүй бол тухайн нөлөөллийг бууруулах, багасгах эсвэл нөхөн төлөх, мөн үндэсний цөөнх иргэдэд тэдний соѐлд тохирсон үр өгөөж хүртэх арга хэмжээг олж тогтоон үнэлэх. Олон нийттэй зөвлөлдөх Зөвлөлдөх үйл явцад бүхий л үндэстний цөөнхийг хамруулах ба энэ нь гадны нөлөөгүй нээлттэй бөгөөд шудрага хэлэлцүүлэг явуулахад тохиромжтой байна. Зөвлөлдөх үйл явц нь нөлөөлөлд өртсөн үндэстний цөөнхүүд :  төслийн зорилтуудыг ерөнхийд нь дэмжиж буй  төслийн үр өгөөжийн талаар мэдэхийн сацуу энэ ньтэдэнд соѐлын хувьд тохиромжтой гэж үзэж буй  төслийн хэрэгжилтийн явцад хэрхэн оролцохоо ойлгож буй  өөрсдийн илүүд үзэх сонголтууд болон тулгарч буй бэрхшээлүүдийг олж тогтоох хангалттай боломжоор хангагдсан гэдгийг тогтооход оршино. Зөвлөлдөх үйл явцаас гарсан үр дүнг (дэд) төслийн загварт тусгах ба уг загвар нь Дэлхийн Банкны Үйл ажиллагааны бодлогын 4.10-т тусгасан Үндэсний цөөнх иргэдийн төлөвлөгөөний бүхий л холбогдох элементүүдийг тусгасан байх ѐстой. Төслийн загварыг орон нутагт тохиромжтой хэл (үүд) болон хэлбэрээр нийтэд ил болгонтаниулах нь зүйтэй. Түүнчлэн үндэсний засгийн газар болон нутгийн удирдлагууд нь үндэсний цөөнх иргэдийн төсөл дэх оролцоонд ач холбогдол өгөх замаар энэхүү ерөнхий үйл явцад хувь хэмрээ оруулах болно. Тэдгээр нь мөн нэмэлт дэмжлэг эсвэл өөр хэлбэрийн дэмжлэг шаардлагатай байгаа чиглэлүүдийг санал болгох нь зүйтэй юм. Үндэсний цөөнх иргэдийн төлөвлөгөө боловсруулалт Засгийн газар нь нийгмийн үнэлгээнд үндэслэн нөлөөлөлд өртсөн үндэсний цөөнх иргэдээс санал авсны дараа тодорхой арга хэмжээ тусгасан Үндэсний цөөнх иргэдийн төлөвлөгөөг (НУИТ)-г боловсруулна (Хавсралтыг харна уу). Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлснээр (a) төслийн нөлөөлөлд өртсөн үндэсний цөөнх иргэдэд соѐлынх нь хувд тохиромжтой нийгэм, эдийн засгийн үр өгөөж хүртээх; мөн (b) хэрэв үндэсний цөөнх иргэдэд нөлөөлж болзошгүй сөрөг нөлөөллийг олж тогтоовол тэдгээрээс зайлсхийх, багасгах, бууруулах эсвэл нөхөн төлөх болно. Хэрэв үндэсний цөөнх иргэд нь дэд төслийн цорын ганц үр шим хүртэгчид эсвэл дийлэнх олонх бол НУИТ-ний элементүүдийг төслийн ерөнхий загварт тусгана эсвэл тусдаа НУИТ боловсруулна. Институтийн зохицуулалт Энэхүү төслийг БШУЯ ерөнхийд нь хариуцах ба төслийн хэрэгжилтийг БШУЯ-ны төв болон орон нутгийн бүтэцтэй уялдуулна.Аймаг, сумдын боловсролын газар болон холбогдох төрийн албан хаагчид болон сургуулиуд нь орон нутагт хэрэгжүүлэх үйл ажиллагааг төслийн таван жилийн хэрэгжилтийн хугацаанд хариуцана.БШУЯ нь Дэлхийн Банкны санхүүжилттэй төсөл хэрэгжүүлж байсан туршлагатай. Уг яам нь одоо хэрэгжүүлж буй Сургуулийн өмнөх боловсролыг дэмжих төсөл, саяхан хаагдсан ОУХА-ийн санхжүүжилттэй READ төсөл болон Дэлхийн Банкны Бүх Нийтийн Боловсрол Үрдүнд Түргэн Хүрэх Санаачилгын төслүүд гэх мэт Дэлхийн Банкны боловсролын салбарт хэрэгжүүлсэн төслүүдийг хариуцан хэрэгжүүлсэн. Төсөлд тусгагдаж буй үйл ажиллагааны ихэнхийг БШУЯ- ны стратегийн хүрээнд туршилтын журмаар хэрэгжүүүлсэн тул уг яамны ажилтнууд тэдгээрийн талаар тодорхой мэдлэг хуримтлуулсан болно. Түүнчлэн яамны ажилтнууд нь Дэлхийн Банкны журмын дагуу ажиллаж байсан туршлагатай болно. Мониторинг ба тайлагнал Энэхүү НУИТ-ний хүрээний хэрэгжилтийн мониторинг болон тайлагналыг төслийн хэрэгжилтэд тавигдсан ерөнхий мониторинг болон тайлагналын механизмтай нэгтгэсэн байх болно. Энэхүү НУИТ-ний хүрээний дагуу бэлтгэгдсэн Үндэсний цөөнх иргэдийн төлөвлөгөөнүүд болон Нийгмийн үнэлгээний бүхий л тайлангуудыг хянуулж, (дэд) төслийн хэрэгжилтээс өмнө зөвшөөрөл авах зорилгоор Дэлхийн Банкны багт ирүүлнэ. Мэдээллийг нийтэд ил болгон таниулах НУИТ-ний хүрээг Монголын олон нийтэд ил болгоно.Энэхүү НУИТ -ний хүрээний дагуу бэлтгэгдсэн НУИТ -г төслийн хамарч буй үндэсний цөөнх иргэдийн амьдарч буй эсвэл нийтээрээ холбоо шүтэлцээтэй газар нутагт тохиромжтой хэл дээр, тохиромжтой хэлбэрээр орон нутгийн түвшинд ил болгон таниулна. Хавсралт Үндэсний цөөнх иргэдийн төлөвлөгөөний боловсруулалт (НУИТ) 1. Үндэсний цөөнх иргэдийн төлөвлөгөө (НУИТ)-г уян хатан, прагматик хэлбэрээр боловсруулах ба түүний хэр дэлгэрэнгүй байх нь тухайн төсөл болон шийдвэрлэх нөлөөллийн онцлогоос шалтгаална. 2. НУИТ нь дараах элементүүдийн аль шаардлагатайг хамруулсан байна : (a) Үндэсний цөөнх иргэдийн талаар суурь мэдээллийн хураангуй. (b) Нийгмийн үнэлгээний хугаангуй. (c) Төслийн боловсруулалтын явцад нөлөөлөлд өртсөн үндэсний цөөнх иргэдийг мэдээлллээр хангаж, чөлөөтэй, урьдчилан саналавсан талаарх үр дүн болон тухайн уугуул иргэдийн ерөнхий дэмлэгийг авсан талаарх хураангуй. (d) Төслийн хэрэгжүүлэлтийн явцад нөлөөлөлд өртсөн үндэсний цөөнх иргэдийг мэдээллээр хангаж, чөлөөтэй, урьдчилан санал авах хүрээ. (e) Үндэсний цөөнх иргэдэд тэдний соѐлд тохирсон нийгэм, эдийн засгийн үр өгөөж хүртээх арга хэмжээг агуулсан үйл ажиллагааны төлөвлөгөө. Шаардлагатай тохиолдолд энэхүү төлөвлөгөөнд төсөл хэрэгжүүлэх агентлагуудын чадавхыг сайжруулах гэх мэт арга хэмжээ тусгаж болно. (f) Үндэсний цөөнх иргэдэд үзүүлж болзошгүй нөлөөллийг олж тогтоомогц түүнээс зайлсхийх, багасгах, бууруулах, эсвэл нөхөн төлбөр олгох талаарх тохиромжтой төлөвлөгөөг боловсруулна. (g) НУИТ-ний зардлын тооцоо болон санхүүжилтийн төлөвлөгөө. (h) Төслийн хэрэгжилттэй холбоотойгоор үндэсний цөөнх иргэдийн тавих гомдлыг хянан шийдвэрлэх зорилго бүхий төсөлд тохирсон, хүртээмжтэй журам. Гомдол хянан шийдвэрлэх журмыг боловсруулахдаа зээлдэгч нь шүүн таслах ажиллагаа болон үндэсний цөөнх иргэдийн дунд заншил болсон уламжлалт маргаан шийдвэрлэх механизмыг авч үзнэ. (i) НУИТ-ний хэрэгжилтэнд мониторинг хийх, үнэлэх болон тайлагнахад төсөлд тохиромжтой механизм болон суурь үзүүлэлтүүд. Мониторинг ба үнэлгээний механизмд үндэсний цөөнх иргэдийг мэдээллээр хангаж, чөлөөтөй, урьдчилан санал авах зохицуулалтыг суулгасан байх нь зүйтэй.